• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-29 15:00:06    
Вэнь Жябао Берлинд айлчилж байна

Хятадын Олон Улсын Радио

   Хятадын Ерөнхий сайд Вэнь Жябао орон нутгийн цагаар 28-ны орой Берлинд хүрэлцэн очиж, Германд албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, энэ айлчлал маань Хятад, Германы дэлхийн хариуцлага бүхий түншийн харилцааг цаашид хөгжүүлэх болно гэдэгт итгэж байна гэж тэмдэглэжээ.

    Хятад, Германы харилцаа өнөө хөгжлийн аятай боломжид нүүрлэж байгаа. Хоёр орны өндөр дээд хэмжээний харилцаа холбоо нэмэгдэж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж, шинэлэх ухаан техник, боловсрол, соёл, залуучууд зэрэг салбарын харилцаа баялаг үр дүнд хүрч, олон улсын үйл хэргийн ойлголцол, хамтын ажиллагаа өдөр ирэх тутам нэмэгдэж байна гэж тэрээр илэрхийлэв.

    Германд айлчлах хугацаандаа Ерөнхий сайдп Вэнь Жябао Германы Канцлер, Ерөнхийлөгч нарын зэрэг удирдах хүмүүстэй уулзах бөгөөд Хятад, Германы эдийн засаг техникийн хамтын ажиллагааны чуулга уулзалт дээр үг хэлэх болно.

    Германд айлчлахаасаа өмнө Ерөнхий сайд Вэнь Жябао Швейцарт айлчилсан бөгөөд Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2009 оны хуралд оролцож, олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах талаар Хятадын авсан бодлого арга хэмжээнүүдийг танилцуулсан бөгөөд Хятад улсэдийн засгийн тогтвортой нэлээд түргэн хөгжлөө цаашид хэвээр хадгалж, дэлхийн эдийн засгийн хөгжилд цаашид хувь нэмэр оруулах итгэл, боломж, хүчин чадал байна гэж илэрхийллээ. Итгэл найдвар, хамтын ажиллагаа, хариуцлагадаа түшиглэн, хямралыг үндэснээс нь зохицуулах арга зам хайж, энэ хямралыг ялан давахыг тэрээр олон улсын хамтын нийгэмлэгт уриалан дуудав.

    Швейцарт айлчилсан хугацаандаа Ерөнхий сайд Вэнь Жябао Швейцарын холбооны дарга Мерзтэй хэлэлцээ хийсэн бөгөөд хоёр талын хөрөнгө оруулалтыг хамгаалах хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Үүнээс гадна тэрээр мөн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын дарга Швав, ДХБ-ын Ерөнхий захирал Лами, ДЭМБ-ын Ерөнхий захирал Чэньфэн Фүжэнь нартай уулзав.

    Герман бол Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Европт хийж байгаа энэ айлчлалын хоёр дахь орон, тэрээр мөн Европын холбооны төв байр, Испани, Англид айлчлах болно. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\