• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-01-30 16:38:32    
Хятадын олон газар цагаан сарын баяраа баялаг агуулгатай тэмдэглэцгээж байна

Синьхуа Агентлаг

      1-р сарын 30 бол Хятадын билгийн улирлын шинийн таван байж, Хятадын уламжлалт цагаан сарын баяр тав дах өдөртөө орсон байна. Эдгээр өдрүүдэд Хятадын олон газар цаасан пуужин пи жигнүүлж, цагаан сарын баяраа баялаг агуулгатай тэмдэглэж байна.

      Дэнлүүний наадам зохион байгуулах бол Хятадын олон газрын уламжлалт ажиллагаа болно. Күньмин хотын Дагуаньюань цэцэрлэгт хүрээлэнд хэв загвар нь олон янзын өнгө гялалзсан 60 төрлийн том дэнлүү байрлуулсан байна. Наньжин хотод 2.2 метр өндөр, 2.6 метр өргөн мөрөг загас буян даатгасан нь гэсэн Японы дэнлүүг анх удаагаа Наньжиний Фүзын сүмд дэлгэн үзүүлсэн байна.

      Өмнөд нутгийн цасан ертөнц гэж нэрт гарсан Хүбэй мужийн Шэньнүнжя энэ өвөл цас мөсөнд хучигдаж, жуулчдын сонирхлыг ихээр татсан байна.

      Баруун хойдын Хөх нуур мужийн Ши-нин хотод цаасан хайчилмал, хатгамал, тариачдын зураг, танкаа урлаг зэрэг ардын урлагийн үзэсгэлэн болж, үзэгчдийн сонирхлыг ихээр татжээ.

     Уламжлалт цагаан сарын баярын дараа, Хятадын төмөр замаар өдөрт давхардсан тоогоор 3 сая зорчигч тээвэрлэсэн нь ноднины мөн үеийнхээс 5.7%-аар нэмэгдсэн байна. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав.\