• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-01 16:22:45    
Ерөнхий сайд Вэнь Жябао Лондонд айлчилж байна

Синьхуа Агентлаг

    Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Их Британид албан ёсны айлчлал хийхээр орон нутгийн цагаар 1-р сарын 31-ний өдрийн үдээс хойш Лондонд хүрэлцэн ирсэн байна. Их Британи бол Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Европод хийж буй айлчлалын сүүлчийн орон юм.

    Ерөнхий сайд Вэнь Жябаогийн Их Британид хийж буй энэ удаагийн айлчлал 2008 онд Их Британийн Ерөнхий сайд Гордан Браун Хятад улсад хийсэн айлчлалын хариу айлчлал болох бөгөөд мөн хоёр орны Ерөнхий сайд нарын жил тутмын уулзалтын механизмыг хэрэгжүүлж байгаа болно. Айлчлалын үеэр, Ерөнхий сайд Вэнь Жябао Гордан Браунтай хэлэлцээ хийж, мөн Их Британийн улс төр, үйлдвэр худалдаа, банк санхүүгийн салбарын хүмүүстэй уулзана. Тэр мөн Камбриж Их Сургуульд зочилж үг хэлэх юм.

     Ерөнхий сайд Вэнь Жябао Испанид хийсэн айлчлалаа өндөрлөөд Лондонд айлчилж байгаа юм. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\