• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-02 17:47:54    
Цагаан сарын баярын хугацаанд хөдөө нутгийн соёлын зах зээл хөгжөөнтэй байна

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын уламжлалт баяр-- цагаан сарын хугацаанд хөдөө нутгийн соёлын зах зээл хөгжөөнтэй байж, төв тэрчлэн орон нутгийн шат бүрийн урлагийн хамтлаг хөдөө тосгонд очиж, хэдэн арван мянган удаагийн тоглолт сонирхуулсан байна.

      Хятадын Соёлын яам 1-р сарын эхнээс улсын зэрэглэлийн урлагийн хамтлагийг алс зайдуу, ядуу нутаг болон үндэстний цөөнхийн район, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутагт илгээн сэтгэлийн дэм өгөх хандивын тоглолт тоглох арга хэмжээг эхлүүлж, нэг сар гаруйн хугацаанд анхан шатны ард олонд сонгодог ший жүжиг , бүжиг, дуу хөгжмийн бүтээл үзүүлж сонирхуулсан байна.

      Хятадын баруун нутгийн Сычуань мужийн мэргэжлийн урлагийн чуулгын болон олон түмний ажлын чөлөөний тоглолтыг 20 мянга гаруй удаа тоглож , бүх мужийн соёлын ордон, номын сан, музей болон газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы хавтан байшингийн соёлын өргөөг үнэ төлбөргүй нээж, 200 гаруй шилдэг киног газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районд 10 мянга удаа гаргаж сонирхуулжээ. \ Урангоо орчуулж, Цэцэн хянав\