• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-03 15:31:29    
Вэнь Жябао Европод хийсэн айлчлалаа өндөрлөөд Бээжинд буцан ирлээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао Европт хийсэн "итгэл нэмэгдүүлэх" айлчлалаа өндөрлөөд 3-ны өдөр Бээжинд буцан ирлээ. Өнгөрсөн долоо хоногт тэрээр Швейцар, Герман, Европын холбоо, Испани, Их Британид айлчилж, Швейцарын Давост болсон дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2009 оны хуралд оролцсон байна.

      Айлчлалын хугацаанд Вэнь Жябао дээрх орнуудын удирдагчид болон Европын холбооны удирдагчидтай хоёр талын харилцаа, Хятад Европын харилцаа, банк санхүүгийн хямралтай тэмцэх зэрэг асуудлаар саналаа гүнзгий солилцсон байна. Хятад улс дээрх орнууд болон Европын холбоотой хамтын ажиллагааны 38 төрлийн баримт бичигт гарын үсэг зурж, тэдгээр нь техник шилжүүлэх, хөрөнгө оруулах, худалдаа, соёл, боловсрол зэрэг олон салбарыг хамарсан байна. Хятад улс Герман, Европын холбоо, Испани, Их Британитай тус тус хамтарсан мэдэгдэл нийтэлж, улс төрийн нийтлэг ойлголтоо тодорхойлж, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, банк санхүүгийн хямралтай хамтаар тэмцэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

      Вэнь Жябао айлчлалаа өндөрлүүлэхээс өмнө дүгнэж хэлэхдээ, Хятад Европын хооронд яриа хэлэлцээ хамтын ажиллагаа хийх нь гол болох юм. Хамтын ажиллагааны амжилт баялаг байж, олон улсын хамтын нийгэмлэгт харилцан ашигтай хамтаар ашиг олоход үлгэр жишээ болох юм. Хятад Европ нийгмийн эв зохицонгуй тогтвортой хөгжихөд тус дөхөм үзүүлбэл зохино гэжээ. Банк санхүүгийн хямрал зэрэг дэлхийн чанартай өрсөлдөөнд Хятад улс дэлхий ертөнцтэй урд өмнө байгаагүй эв санаа нэгтэй байна гэж тэрээр бас цохон тэмдэглэжээ. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав.\