Сурвалжлагч 3-ны өдөр Шанхай хотын аялал жуулчлалын товчооноос авсан мэдээгээр, Америкт жуулчилж яваад авто ослоор эндэж бэртэгсдийн ар гэрийнхний хоёрдох хэсэг Америкийн Лас Вегас орохоор 4-ний өдөр Шанхайгаас хөдөлнө.
Америк орж үлдсэн ажлыг нь гүйцээх хэсэг болон ар гэрийн ах дүү садны эхний 19 хүн өнөөдөр үдээс хойш Шанхайгаас мордлоо. Эхний бүлэг хүмүүст Шанхай хотын холбогдох салбарын хариуцлагатан, аялал жуулчлалын газрын 3 ажилтан, осолд эндэж бэртэгчдийн ар гэрийн 13 хүн багтаж байгаа. Ар гэрийн хоёрдох бүлэг хүмүүст өнөөдөр үдээс өмнө Америкаас Шанхайд суугаа ерөнхий Консулын газар шууд виз олгох юм байна. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|