• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Monday    Apr 14th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-03 18:20:47    
Америктай хамтаар харилцаагаа тогтвортой цаашид хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 3-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Америктай хамтаар харилцаагаа тогтвортой цаашид хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэлээ.

     Жян Юй хэлэхдээ, Америкийн шинэ Засгийн газар тушаалд орсны дараа, Хятад, Америк хоёр тал нягт харилцаж ирсэн. Яриа хэлэлцээгээ эрчимжүүлэн, итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа өргөтгөн, нөгөө талынхаа зангилаагийн чухал ашиг сонирхлыг харилцан хүндэтгэн харгалзаж, дэлхийн чанартай өрсөлдөөн сорилтуудад хамтаар хандаж, хоёр талын харилцааны цаашдын тогтвортой хөгжилд тус дөхөм үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

      Хятад, Америкийн хооронд дээд хэмжээнд харилцан байнга айлчлах нь хоёр орны харилцааг ахиулахад тун чухал болно. Хиллари Клинтоны Хятадад хийх айлчлалтай холбогдуулан Хятад, Америк хоёр тал нягт хэлхээ холбоотой ажиллаж байна гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040