• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-03 18:23:23    
Хоёр Солонгос яриа хэлцлээр харилцаагаа сайжруулахыг Хятадын тал хүсэж байна

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 3-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Солонгосын хойгийн өмнөд урамд хоёр тал яриа хэлцлээр харилцаагаа сайжруулж, эвлэрэл, хамтын ажиллагаагаа ахиулахыг Хятадын тал хүссээр ирсэн юм гэжээ.

      Жян Юй хэлэхдээ, холбогдох талуудын хамтын хүчин чармайлтаар Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талт хэлэлцээ чухал ахицтай боллоо. Холбогдох талууд цаашид хүчин чармайлт гаргаж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, зүүн Азийн бүс нутагт энх тайван, тогтвортой байдал тогтооход бүтээлч хүчин чармайлт гаргахыг бид хүсэн хүлээж байна. Холбогдох талууд цаашид хэлхээ холбоотой хамтран ажиллаж, 6 талт хэлэлцээг шинэ ахицтай болгоход тус төхөм үзүүлэхийг хүсэж байна гэжээ. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./