
Америкт жуулчилж яваад авто ослоор эндэж бэртэгсдийн хойдох ажлыг гүйцээхээр ар гэрийнхний анхны хэсэг тухайн орон нутгийн цагаар 3-ны үдээс хойш Америкийн Лас Вегас хүрчээ.

Шанхай хотын аялал жуучлалын газрын албаны хүн болон Шанхай хотын Дүнхү олон улсын аялал жуулчлалын компаний ажилтнуудаас бүрдсэн авто машины ослын хойдох ажлыг зохицуулах хэсэг ч хамт хүрэлцэн очиж, бодит ажил өрнүүлсэн байна.

Авто машины ослын хойдох ажлыг зохицуулах хэсгийн хариуцлагатан, Шанхай хотын аялан жуулчлалын газрын албаны хүн Жү Чэнрүн хэлэхдээ, ажлын хэсэг нь Америкт байх хугацаандаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа жуулчдыг эргэн үзэхээс гадна эндэгчдийн шарилыг танин авах ажил хийж, гэр бүлийнхэнд туслан төлбөр тооцооны ажлыг хийх болно гэжээ. Эх сурвалжаас үзвэл Шанхай хотын аялал жуулчлалын газар Америкийн нэг өмгөөлөгчийн газарт итгэмжийн бичиг өгч авто машины ослын төлбөр тооцооны ажлыг хариуцуулж байна. \Гэрэлт орчуулж, Пэрлаймаа хянав.\
|