• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-05 18:18:43    
Ван Чишань Америк тивийн хөгжлийн банкны захирал Луйс Алберто Моренотай уулзлаа

Синьхуа Агентлаг

    Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ван Чишань 4-ний өдөр Бээжинд Америк тивийн хөгжлийн банкны захирал Луйс Алберто Моренотай уулзлаа.

    Уулзах үед Ван Чишань хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад болон Латин Америк, Карибын бүсийн орнуудын дээд давхаргын харилцаа холбоо нягтарч, олон салбарын харилцаа хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрлээ. Хятад болон Латин Америк, Карибын бүсийн орнууд нь бүр хөгжиж байгаа орон мөн тул эдийн засгийн талаар харилцан нөхбөрлөх маш их боломжтой юм. Хоёр талын харилцаагаа эрчимжүүлэх нь өнөөгийн олон улсын банк санхүүгийн хямралын нөлөөг зохицуулж, тус бүс нутгийн эдийн засгийн хөгжилд тус дөхөм үзүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэжээ.

    Латин Америк Хятадын эдийн засаг худалдаа, банк санхүү, хөрөнгө оруулалт зэрэг хоёр талын хамтын ажиллагааг ахиулах талаар Луйс Алберто Морено саналаа хэлсэн байлаа.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\