ТӨЗР-ны Засгийн газар нь энэ оноос эхлэн жил болгон соёлын тусгай санг 25 сая юаниар санхүүжүүлж, соёлын гол гол аж ахуйн салбарыг хөгжүүлэн, соёлын аж ахуйн салбарын баазын байгуулалтаа эрчимжүүлэх болно.
Сэтгүүлч 9-ний өдөр Лхас хотод болсон ТӨЗР-ны соёл түүхийн дурсгалын хэрэг эрхлэх газрын дарга нарын ажлын зөвлөлгөөнөөс мэдээлснээр, уг өөртөө засах районы Засгийн газар нь хөрөнгө оруулан түүх соёлын дурсгалын эртний барилгуудад засвар хийж, түвд шийн тоглолтын ангийг тэтгэн дэмжих бөгөөд ардын роп хөгжим, түвд хэлний сүлжээ, түвд дуу зэрэг талаарх соёлын байгуулалтыг дорвитой хийх юм байна.
Түвд бол соёлын маш их өвтэй өөртөө засах район юм. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Түвдийн холбогдох салбарууд нь уламжлалт соёлыг орчин үеийн аялал жуулчлал, хэвлэл, мэдээлэл болон биеийн тамир зэрэг аж ахуйн салбаруудтай холбон хөгжүүлэх үзэл баримтлал дэвшүүлж, олон түмэнд зугаалан цэнгэх, боловсрол хүртэх, соёл иргэншлийг ойлгох зэрэг соёлын үйлчилгээ хангаж байна. \ Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|