Хятад улсын дарга Хү Жиньтао Саудын Арабын ван Авдулах бин Авдулах Азизийн урилгаар тухайн орон нутгийн цагаар 10-ны орой тусгай нисэх онгоцоор Саудын Арабын нийслэл Эр-Риядад хүрэлцэн очиж, Саудын Арабд төрийн айлчлал хийж байна. Энэ бол Хү Жиньтао 2006 оноос нааш Саудын Арабад хоёрдох удаагаа айлчилж байгаа болно.
Улсын ван Авдулах нисэх онгоцны буудалд Дарга Хү Жиньтаод зориулан өвтэгш их угтах ёслол үйлдсэн байна.
Дарга Хү Жиньтао нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж, Хятад Саудын Арабын стратегийн найрсаг харилцааны хөгжил баялаг амжилттай болсныг өндрөөр үнэлжээ.
|