Хятад улсын дарга Хү Жиньтао Саудын Араб, Мали, Сенегал, Танзани,Маврикий зэрэг Ази Африкийн 5 оронд төрийн айлчлал хийхээр 10-ны өдөр тусгай нисэх онгоцоор Бээжингээс мордлоо.
ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Төв хорооны тамгын газрын эрхлэгч Лин Жихуа, ХКН-ын төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга, Төв хорооны бодлого судалгааны газрын эрхлэгч Ван Хү нин, Төрийн зөвлөлийн гишүүн Дай Бингүө, ГХЯ-ны сайд Ян Жечи, Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны эрхлэгч Жан Пин, ХЯ-ны сайд Жэнь Демин нарын зэрэг хүмүүс дагалдан явлаа. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|