|
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 10-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечигийн урилгаар, Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон 2-р сарын 20—22-ны өдрүүдэд Хятад улсад айлчилна гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээс үзвэл, энэ нь Хилларигийн Төрийн нарийн бичгийн даргын тушаалд орсноос хойш Хятадад хийх анхны айлчлал болох бөгөөд мөн чАмерикийн шинэ Засгийн газар албандаа орсноос хойшхи Хятад, Америк хоёр орны хоорондын дээд хэмжээний чухал айлчлал юм.
Хятадын ГХЯ-ны мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Жян Юй хэлэхдээ, Хятад, Америк хоёр орны харилцаа болон харилцан сонирхож байгаа бусад том асуудлаар хоёр тал санал бодлоо солилцоно. Энэ айлчлалаар дамжин, Хятад, Америк хоёр тал яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа өргөтгөж, Хятад, Америкийн харилцааг шинэ үе шатанд эрүүл саруулаар тогтвортой замаар хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхийн тулд, хоёр талын харилцаа, олон улсын банк санхүүгийн хямрал, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн бусад асуудлаар санал бодлоо өргөн хүрээнд гүнзгий солилцохыг Хятадын тал хүсэж байна гэжээ. \Сарантуяа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|