Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 10-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Төвдөд холбогдсон асуудал жич Хятадын бүрэн эрх нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын хамтын нийгэмлэг бүрэн ойлгож, Хятадын засгийн газрын төрийн бүрэн эрхээ хамгаалж, үндэстнүүдийн ард түмний ашиг сонирхлыг хамгаалж, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалахаар авч байгаа арга хэмжээ хүчин чармайлт бүхнийг хүндэтгэн дэмжихийг хүсэж байна гэжээ.
Мэдээлснээр 2-р сарын 9-ны өдөр Италийн зарим депутат Далайтай уулзаж, Ром хотынхон ч Хятадын талын чанга харьцсаныг хайхралгүйгээр Далайд хүндэт иргэний цол олгосон байна. Жян Юй хэлэхдээ, Италийн талын эдгээр ажиллагаа Хятадын ард түмний сэтгэлийг их хөндсөн болохоор Хятадын тал үүнд маш дургүйцэн эрс эсэргүүцэж байна гэжээ.
Жян Юй хэлэхдээ, Төвд бол Хятадын нутаг дэвсгэрийн салгаж болшгүй нэг хэсэг мөн, Төвдийн асуудал бол тэр чигээрээ Хятадын дотоод хэрэг мөн, ямарваа улс орон, ямарваа байгууллага юм уу хувь хүн Далайн асуудлыг ашиглан Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг Хятадын тал эрс эсэргүүцнэ. Далай бол зөвхөн шашны зүтгэлтэн төдий биш, тэр бол шашны халхавчаар урт хугацааны турш улс орныг хагалан бутаргах ажиллагаа хийж ирсэн улс төрийн цагаач юм. Италийн тал нь Хятадын талын анхаарал хандуулж байгаа зүйлийг чухалд үзэж, нэн даруй үр ашигтай арга хэмжээ авч байгаад гаж нөлөөг арилгаж, хоёр талын харилцааны эрүүл тогтуунаар хөгжихийг хамгаалахыг хүсэж байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, Баясгалан хянав\
|