• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-11 10:58:09    
Төв Телевизийн шинэ байрны өргөтгөл дээр гал гарчээ

Хятадын Олон Улсын Радио

      9-ний оройн 8 цаг 27 минутад, Хятадын Төв Телевизийн ажлын шинэ байшингийн хүрээнд барьж буй соёлын төвийн барилгад гал гарчээ. Гал сөнөөгчид шаргуу ажилласны дүнд, 10-ны өдрийн үүрийн 2 цагийн үеэр галыг үндсэндээ унтраасан байна.

      9-ний өдөр бол Хятадын уламжлалт цагаан сарын 15-ны өлзийт өдрийн баяр юм. Нүдээр үзсэн гэрчийн мэдүүлснээр, орой 8 цагийн үеэр, Төв Телевизийн ажлын шинэ байшингийн ойролцоо газарт цаасан пуужин тавьж эхэлсэн бөгөөд зарим иргэд түүний ойролцоо сонирхож байсан байна. Гэвч удсангүй, хойд талын байшингийн оройд гал ноцох харагджээ.

      Бээжин хотын Засгийн газрын Хэвлэл мэдэээллийн албын хариуцлагатай хүний танилцуулснаас үзвэл, дүрэм зөрчин цаасан пуужин тавьсны улмаас гал гарсныг холбогдох салбарын хийсэн анхны шалгалтын дүн нотолсон байна. Галын аюулын бодит шалтгааныг цаашид шалгаж байна.

      Өнөөгийн байдлаар, шархадсан 7 хүний 6 нь гал командын, 1 нь Төв Телевизийн ажилтан байгаа юм.

      Гал гарсны дараа, Бээжин хотын зүүн гуравдугаар тойрог зам болон Чао-ян дүүргийн зам боогдож, гал гарсан газрын ойролцоох 4 хавтгай дөрвөлжин км газрыг хамгаалалтад авчээ. \О.Дарамбазар орчуулж,Урангоо хянав\