• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-11 15:21:28    
Лхасын " 3.14"-ний хэрэгт холбогдсон 76 хүнд ял ногдууллаа

Синьхуа Агентлаг

      ТӨЗР-ны ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны орлогч дарга Нямцэрэн 10-ны орой Лхаст хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, одоогийн байдлаар, ТӨЗР-ны холбогдох салбар Лхасын" 3. 14"-ний цохиж балбах, булааж дээрэмдэх галдаж шатаасан хүчирхийллийн шинжтэй ноцтой хэрэгт холбогдсон 935 хүнийг хорьж , үүний 76 хүнд нь хуулийн дагуу ял оноосон байна гэжээ.

      Нямцэрэн хэлэхдээ,Лхасын "3. 14"-ний хэрэг нь улс орны бүрэн эрхийг хохироосон болохоор засгийн газар хариуцлагатай арга хэмжээ авч үндсэн хууль болон бүрэн эрхээ хамгаалах нь лавтай юм гэжээ.

      Нямцэрэн хэлэхдээ, сүүлийн үед зарим хүн Төвдүүдийг өдөөн "3. 14"-ний хэргийн нэг жилийн ойг тэмдэглэх гэдгээр шалтаглан удалгүй болох гэж байгаа Төвд зурхайн цагаан сарыг тэмдэглэхгүй гэсэн зорилго нь биелэгдэж чадахгүй юм. Төвдүүд лавтай баяр хөөртэй амар амгалан шинэлж цагаалах болно гэжээ. Тэр бас хэлэхдээ, сүүлийн үед зарим улс орон , хот Далай Ламд хүндэт иргэний өргөмжлөл олгосон бөгөөд төрөл бүрийн хэлбэрээр Далай Ламыг зочилж, Хятадын дотоод хэрэгт ноцтой оролцож байгаа юм . Холбогдох орнууд Далай Ламд янз бүрийн өргөмжлөл олгосон үйл ажиллагаагаа хянамгай авч үзэж , Төвдийн асуудлаар Хятад улс болон Хятадын ард түмэнтэй тогтоосон харилцаандаа сэв суулгахгүй байхыг хүсэж байна гэжээ. \ Баатар орчуулж, Урангоо хянав \