|
Хятадын ГХЯ-ны Азийн хэлтсийн хариуцлагатан 10-ны өдөр зарлиг ёсоор Японоос Дио юй дао арлын тэнгисийн усан хилд нисдэг тэрэг тээвэрлэгч эргүүлийн усан онгоцоо байнга байлгаж байгаа асуудалтай холбогдуулан Японоос Хятадад суугаа элчин сайдын яамны албаны хүнийг дуудан уулзаж шийдэмгий харилцсан байна.
Уг хариуцлагатай хүн хэлэхдээ, Японы хэвлэл мэдээллийн мэдээлснээс үзвэл, Японы тэнгис дээрх аюулыг хамгаалах газар 2-р сарын 1-нээс нисдэг тэрэг тээж болох PLH хэлбэрийн эргүүлийн усан онгоцоо Дио юй дао арлын усан хилд байнга байлгаж, Дио юй дао арлын " сэргийлэлтийн тогтолцоо"-г эрчимжүүлж байгаа юм байна. Энэ мэдээлэл хэрвээ үнэн байх юм бол тэр нь Хятадын нутаг дэвсгэр бүрэн эрхэд хүнд ноцтой халдсан явдал мөн, Хятадын тал үүнд маш их анхаарал хандуулж байна гэжээ.
Тус хариуцлагатан цохон тэмдэглэхдээ, Дио юй дао арал болон түүний харьяа олтрогууд эртнээс Хятадын уугуул нутаг дэвсгэр мөн, Хятад улс энэ аралд газар нутгийн маргашгүй бүрэн эрхтэй. Японы тал Дио юй дао арлын эрхийн асуудлаар шат өгссөн оролдлого хийх юм бол Хятадын тал аргагүйн эрхэнд хүчтэй няцаалт гаргана, Японы тал үүнийг тодорхой ойлгох хэрэгтэй гэжээ. /Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав./
|