Энэ оны 2-р сарын 25 бол Төвдийн уламжлалт баяр төвд зурхайн цагаан сарын шинийн нэгэн. Төвдөд 310 мянган тариачин малчин шинэ орон сууцандаа тав тухтай төвд зурхайн сар шинээ угтах юм.
Олон жилийн турш, Төвд нь санхүүгийн хөрөнгө мөнгө, нийгмийн хөрөнгө мөнгө болон Төвдөд тусалсан хөрөнгө мөнгийг нэгтгэн, тариачдын гэр сууцыг засан сайжруулах, нүүдэлчин малчдыг суурьшуулах болон ядууг тэтгэн нүүлгэхээр гол болгосон тариачин малчдыг ая тухтай орон сууцтай болгох төслийг голлон хэрэгжүүлсэн байна. Эх сурвалжаас үзвэл, 2008 онд Төвд нь тариачин малчдын орон байрын асуудлыг зохицуулахад 700 сая шахам юанийн хөрөнгө мөнгө гаргаж, 312 мянган тариачин малчид аюулгүй ая тухтай шинэ байранд нүүж ороод амьдарч байна. Төвд хоёр жилийн хүчин чармайлтаар бүх тариачин малчдыг аюулгүй ая тухтай байшинд нүүлгэхээр байна.
Саяхан нийтэлсэн Төвдийн хөдөө аж ахуйн хоёр дахь удаагийн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, сүүлийн жилүүдэд Төвдийн тариачин малчдын өөрөө хэрэглэх орон сууцны талбай илт өргөжиж, 98.7%-ийн оршин суугчид өөрийн орон сууцтай болж, тариачин малчдын 1 хүнд ногдох орон сууцны талбай 30 ам метрт хүрчээ. /Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав/
|