Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао 12-ны өдөр Оросын Ерөнхий сайд Владимир Путины хүсэлтээр түүнтэй утсаар ярихдаа, Банк санхүүгийн хямралтай Хятад, Орос хамтаар тэмцэх ёстой гэж илэрхийлжээ.
Цөөн тохиолддог банк санхүүгийн энэ хямрал нь дэлхийн эдийн засагт болон улс төрийн тогтолцоонд гүн гүнзгий сөрөг нөлөө үзүүлж байна. Хятад, Орос зөвшилцөл болон хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр талд төдийгүй цаашлаад дэлхий нийтэд ч чухал ач холбогдолтой юм. Хятад, Оросын улс төрийн итгэлцэл бат бэх, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, шинжлэх ухаан техникийн салбарт хамтран ажиллах нөөц хүч асар их, олон улсын банк санхүүгийн системийн өөрчлөлт зэрэг чухал чухал асуудлуудын талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголтттой байгаа юм. Бид бат итгэлтэйгээр нааштай тэмцэх юм бол хямралыг ялж чадна гэж Вэнь Жябао илэрхийлэв.
Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор тохиол болгон, Оростой дээд хэмжээний харилцаа холбоогоо нягтруулж, чухал чухал төслийн хамтын ажиллагаагаа ивэвхтэй ахиулан, хэлний жил зэрэг соёлын солилцооны ажиллагаануудыг сайн зохиож, олон улсын үйл хэрэг дэх зохицуулалтаа эрчимжүүлж, Хятад, Оросын стратегийн түншлэлийн харилцааг нэн өндөр төвшинд дэвшүүлэн хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж Вэнь Жябао тэмдэглэжээ.
Өнөөгийн нөхцөлд Хятадын талтай дээд хэмжээний хэлхээ холбоо, ойлголцлоо эрчимжүүлэн, эдийн засаг, худалдаа, эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа шинэ ахицад хүргэхэд Оросын тал бэлэн байна. Орос, Хятадын харилцааны цаашдын хөгжилд тус дөхөм үзүүлэхийн тулд, Оросын тал Хятадын талтай хамтаар хүчин чармайлт гаргах болно гэж Владимир Путин илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж, Баясгалан хянав.\
|