2002 оны 6-р сараас албан ёсоор эхэлсэн Төвдийн гурван том түүх соёлын газрын засварын ажил энэ жил бүх талаар дуусах гэж байна.
2002 онд улсаас Төвдийн Будлаа ордон, Норво Линка цэцэрлэгт хүрээлэн, Шаги хийд зэрэг түүх соёлын гурван том газрын засварын бүх мөнгийг санхүүжүүлэн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлсэн юм. Энэ бол Хятадын засгийн газрын Төвдийн уламжлалт соёлыг хамгаалан уламжлах талаар хийсэн чухал ажил болно. Өнөөгийн байдлаар энэ гурван газрын засварын ажилд нийт 300 сая орчим юань зарцуулж, нийт хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг эзэлсэн юм байна.
Манай он тооллын 7-р зуунд байгуулагдсан Будлаа ордон дэлхийн соёлын өвийн жагсаалтад жагсаагдсан юм. Норво Линка цэцэрлэгт хүрээлэн бол 1751 онд байгуулагдсан, дэлхийн далайн төвшнөөс хамгийн өндөрт байгаа, хамгийн их цар хэмжээтэй, хамгийн бүрэн бүтэн үлдсэн цэцэрлэгт хүрээлэн юм. Шаги хийд бол Төвд уламжлалт буддын шашны Шагигийн урсгалын гол сүм, асар их судар бичиг болон дэлхийд ховор түүх соёлын зүйл хадгалж байна. Өнөөгийн байдлаар Будлаа ордон болон Норво Линка хүрээлэнгийн эртний барилга болон ханын зургийн засварын ажил дууссан байна. Шаги хийдийн гол дуганы засварын ажил ч дуусаж, ханын зургийг хамгаалан сэргээх ажлыг хийж байна.\Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|