Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жилийн ойг тэмдэглэхийн төлөө Хятадын Төвийн баримтад киноны үйлдвэрийн хийсэн "Төвдийн өнөөдөр болон өчигдөр" гэсэн баримтад киног 15-ны өдрөөс Бээжин, Шанхай, Тяньжинь зэрэг газрын кино театрт гаргаж эхэлсэн бөгөөд 17-ноос хойш Хятадын олон газрын кино театрт гаргах болно.
Энэ кино нь түүхийн ховор чухал баримт бичгийн материал, киноны бичлэг, үнэн бодитой зүйлийн архив зэргээр Төвд бол эрт дээр үеэс Хятадын салгаж болшгүй нэг хэсэг мөн гэсэн түүхийн баримтыг харуулж, 1959 оны ардчилсан өөрчлөлтөөс өмнөх Төвдийн төр шашныг хослуулсан феодалын хамжлагын дүрэмт нийгмийн хоцронгуй, харанхуй, харгис байдал болон хүний эрхийг дур мэдэн талхидаж байсан байдлыг харуулж, Төвдөд ардчилсан өөрчлөлт хийж, төр шашныг хослуулсан феодалын хамжлагын дүрмийг цуцалж, сая олон хамжлага эрх чөлөө эдлэсэн түүхийн үйл явц, тэрчлэн ардчилсан өөрчлөлт хийсэн 50 жилийн турших Төвдийн нийгмийн түүхэн дэвшил болон Төвдийн ард түмний хувь заяаны асар их өөрчлөлтийг харуулсан байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|