• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-15 19:09:20    
Хү Жиньтао Танзанид айлчилж байна

CRI

    Бүгд Найрамдах Нэгдсэн Танзани Улсын Ерөнхийлөгч Жакая Мрайшо Кикветийн урилгаар, Хятад улсын Дарга Хү Жиньтао Танзани улсад төрийн айлчлал хийхээр орон нутгийн цагаар 14-ний орой тусгай нисэх онгоцоор Дар-ес-Салаамд хүрэлцэн очсон байна. Энэ бол Хятадын төрийн тэргүүний энэ оронд хийж бий анхны айлчлал юм.

    Хү Жиньтао нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр тарааж тэмдэглэхдээ, Хятад, Танзанийн уламжлалт найрамдлыг хоёр орны ахмад нэг үеийн удирдагчид хамтаар үндэслэн тогтоосон юм. Дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилд, Хятад, Танзанийн харилцаа эрүүл саруулаар ялгам хөгжиж ирсэн, үүнийг Хятад, Африк цаашлаад хөгжиж байгаа улс орны чин үнэнчээр хандаж эв санаа нэгтэй хамтран ажиллаж байгаагийн үлгэр жишээ гэж болно гэлээ.

    Дарга Хү Жиньтао Сенегалд хийсэн айлчлалаа өндөрлөсний дараа, Танзани орж айлчилж байгаа юм. 14-ний өдөр Дарга Хү Жиньтао Дакарт Сенеглын дээд танхимын дарга Папе Диоп болон үндэсний хурлын дарга Мамаду Сектэй тус тус уулзалаа. Хү Жиньтао Диоптой уулахдаа, хоёр орны парламент хоорондын олон төрлийн зөвшилцөл, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр орны харилцааны бүх талын хөгжилд тус дөхөм үзүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэж илэрхийлжээ. Сектэй уулзах үед Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Африкийн хамтын ажиллагаа амьжиргааны маш их хүчинтай байгаагийн учир нь Хятад тал өөрийн хүсэл санааг Африкт хүчээр тулгахгүй, Африкт туслаж байгаа нь ч улс төрийн ямар ч нөхцөл дагалдуулахгүй байгаад оршино гэж тэр тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\