Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр Танзанийн нийслэл Дар-Эс-Саламд өөрт нь зориулсан олон салбарынхны хүлээн авалтад оролцсон бөгөөд Хятад, Африкийн харилцаанд холбогдуулан чухал илтгэл хийв.
Дарга Хү Жиньтао илтгэлдээ тэмдэглэхдээ, Хятад, Африкийн харилцаа нь цаг үеийн болон олон улсын байдлын өөрчлөлт хувиралтын шалгалтыг туулсан байна. Өнгөрсөнд юм уу, өнөө, ирээдүйд гэсэнгүй Хятадын ард түмэн Африк хоорондын уламжлалт найрамдлаа нандигнан үзэж, Африкийн ард түмнийг бүрэн итгэж болох найдвартай найз гэж хэлбэрэлтгүй үзэж, Африкийн ард түмэнтэй хэзээд ах дүү, сайн түнш болно гэжээ.
Дарга Хү Жиньтао хэлэхдээ, одоогийн олон улсын банк санхүүгийн хямралд, хөгжиж байгаа орнууд нэн ашиггүй байдалд байна. Хэдий хүндрэл бэрхшээлтэй үед Хятад, Африк нэн илүү харилцан дэмжилцэж, хамтран ажиллаж, хатуу бэрхшээлийг хамтаар ялан давах хэрэгтэй юм гэжээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс Африкийн орнуудтай зурган талаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Үүнд нэгдүгээрт, эв санаа нэгтэй харилцан дэмжин туслалцаж, олон улсын банк санхүүгийн хямралаас бий болгосон өрсөлдөөн сорилтод хамтаар хандана. Хоёрдугаарт, итгэлцлээ нэмэгдүүлж Хятад, Африкийн уламжлалт найрамдлын улс төрийн үндэс суурийг бэхжүүлнэ. Гуравдугаарт, харилцан хөнгөлөлт үзүүлэн харилцан ашигтай байж, Хятад, Африкийн эдийн засаг худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагааны төвшнийг дээшлүүлнэ.
Дөрөвдүгээрт, харилцаагаа өргөтгөж, Хятад, Африкийн хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ. Тавдугаарт, нягт хамтран ажиллаж, олон улсын үйл хэрэг дэх зохицуулалтаа эрчимжүүлнэ. Зургадугаарт, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтыг хамтаар ахиулан хөгжүүлэх эдгээр болно гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|