Сэтгүүлч 17-нд Хятадын ТӨЗР-ны санхүү эдийн засгийн танхимаас мэдээлснээр, Түвд энэ жил нийгэм олон нийтийн ажил төрлийг хөгжүүлэхэд 5 тэрбум юаний хөрөнгө оруулна. Энэ нь өнгөрсөн оныхоос бараг тал хувиар нэмэгдсэн аж.
Түвд нь энэ жилийн нийгэм олон нийтийн ажлыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгээ боловсролыг хөгжүүлэхэд зарцуулах юм. Уг салбарын хөрөнгө оруулалт нь 3 тэрбум 400 саяас давж, өнгөрсөн оныхоос 30%-р нэмэгдэх болно. Үүний зэрэгцээ Түвд соёл, нийтийн эрүүл мэндийн үйлсийг хөгжүүлэхэд тусгай мөнгө санхүүжүүлэх болно. \Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|