• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-17 18:21:33    
Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад хамтран чармайна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жян Юй 17-ны өдөр Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад хамтаар чармайхыг Хятадын тал холбогдох талуудад хүсэж байна гэжээ.

     БНАСАУ хол зайн тусгалттай пуужин хөөргөнө гэсэн холбогдох мэдээллийн талаар сурвалжлагчийн сонирхсон асуултад хариулах үед Жян Юй онцлон тэмдэглэхдээ, Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах нь хамтын ашиг сонирхолд нийцэж байгааг таньж ойлгохыг холбогдох талуудад Хятадын тал хүсэж байгаагийн зэрэгцээ холбогдох талууд яриа хэлэлцээгээр дамжин харилцан сонирхож байгаа асуудлуудаа зохицуулж, харилцаагаа сайжруулан, итгэлцлээ нэмэгдүүлж, Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахаар хамтаар чармайхыг мөн хүсэж байна гэжээ.\Хүчит орчуулж, Э.Цогзолмаа хянав\