Хятад улсын Дарга Хү Жиньтао Мавритиуст хийсэн төрийн анхны айлчлалаа амжилттай өндөрлөөд, эх орондоо буцахаар Луис портоос 17-ны өдөр мордлоо. Мавритиусын Ерөнхий сайд Навинчандра Рамгулам нисэх онгоцны буудалд Дарга Хү Жиньтаод зориулан үдэн мордуулах ёслолын арга хэмжээ хийжээ.
Айлчлалын хугацаанд, Дарга Хү Жиньтао болон Ерөнхийлөгч Анеруд Жугнаут, Ерөнхий сайд Навинчандра Рамгулам болон сөрөг намын удирдагчидтай хоёр талын харилцаа, хамтаар сонирхож байгаа бүс нутаг, олон улсын асуудлаар санал бодлоо солилцов. Хоёр тал мөн Хятад, Мавритиусын найрамдал, ажил хэрэгч хамтын ажиллагааг цаашид ахиулах талаар нийтлэг ойлголтонд хүрсэн байна.
Мавритиус нь Хү Жиньтаогийн Ази, Африкийн орнуудад хийсэн энэ айлчлалын сүүлчийн орон болно. 2-р сарын 10-наас Хү Жиньтао Саудын араб, Мали, Сенегал, Танзани зэрэг орнуудад төрийн айлчлал хийсэн юм. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./
|