Хятад улсын Дарга Хү Жиньтао Саудын араб, Мали, Сенегал, Танзани, Мавритиус зэрэг 5 оронд хийсэн төрийн айлчлалаа өндөрлөөд, 18-ны үдээс өмнө тусгай нисэх онгоцоор Бээжинд буцан ирлээ.
Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, энэ айлчлал нь шинэ байдалд, хөгжиж байгаа улс орнуудтай Хятад улс харилцаагаа эрчимжүүлсэн томоохон дипломат үйл ажиллагаа боллоо. Хятад улс Ази, Африкийн улс орнуудтай харилцаагаа бэхжүүлэн гүнзгийрүүлж, Хятадын ард түмэн болон Ази, Африкийн улс орнуудын ард түмний найрамдлыг гүнзгийрүүлж, элбэг ололт амжилттай боллоо гэжээ.
ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв Хорооны Тамгын газрын дарга Лин Жихуа, ХКН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв Хорооны бодлого судлах кабинетын дарга Ван Хү-нин нарын зэрэг хүмүүс Дарга Хү Жиньтаогийн хамт тусгай нисэх онгоцоор Бээжинд буцан иржээ. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./
|