"Түвдийн эрт эдүгээ" гэдэг баримтат кино 17-ны өдрөөс Хятадын олон газрын кино театрын дэлгэцнээ гарлаа. Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ван Чэнь 17-ны өдөр Бээжинд уг кино дэлгэцнээ гаргах ёслолд оролцсоны дараа хэлэхдээ, "Түвдийн эрт эдүгээ" гэдэг энэ баримтат кино нь үнэн бодитой, хөгжин өөрчлөгдөж байгаа Түвдийг олон улсын хамтын нийгэмлэг ойлгоход тус дөхөм болох юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, "Түвдийн эрт эдүгээ" гэдэг энэ баримтат кино нь Түвд эртнээсээ Хятадын нэгэн хэсэг болох түүхэн бодит байдлыг маргашгүй харуулж, хуучин Түвдийн төр шашин нэгдсэн феодалын хамжлагын тогтолцооны харанхуй хэрцгий талыг илчилж, ардчилсан өөрчлөлт хийснээс хойш Түвдийн нийгмийн дүр төрх болон хүн ардын хувь заяанд асар их өөрчлөлт гарсныг амьдлагаар тусган харуулсан байна. Түвдийн ардчилсан өөрчлөлт хийсний 50 жилийн ойн үеэр уг кино бүх Хятадын кино театрын дэлгэцнээ гарах гэж байгаа нь Түвдэд ардчилсан өөрчлөлт хийснээс хойших 50 жилд гарсан асар их түүхэн дэвшлийг хүмүүст ойлгуулахад тус дөхөм болно гэжээ. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./
|