Төвдөд сурвалжлах ажлаар яваад ирсэн Хятадын болон гадаадын сэтгүүлчдийн дотроос цөөнгүй гадаадын сэтгүүлч үг хэлж, хөгжил өөрчлөлттэй, үнэн бодитой Төвдийг бид ойлгож харлаа гэж хэлсэн байна.
2-р сарын 10-13-ны өдрүүдэд Хятадын засгийн газрын холбогдох салбарууд Ройтер агентлаг зэрэг гадаадын 8 хэвлэл мэдээлэл болон дотоодын 3 хэвлэл мэдээллийг зохион байгуулан сэтгүүлчдийн хэсэн бүрдүүлэн Төвдөд сурвалжлага хийлгэсэн юм. Урьд зөвхөн Төвдтэй холбоотой " эмзэг" сэдэв гэгчийг анхаарч байсан, энэ удаа Төвдөд аялаад Төвдийн 50 жилийн турш дахь асар их өөрчлөлтийг өөрийн биеэрээ ойлголоо гэж гадаадын олон сэтгүүлч ярьж байлаа.
Лхас хотод гарсан " 3.14"-ны зодоон дээрэм галдан шатаасан хэргээс хойш 1 жил өнгөрч байгаагийн улмаас Хятадын болон гадаадын сэтгүүлчдийн бригад Төвдийн нийгмийн байдалд анхаарал хандуулж байлаа. Гадаадын маш олон сэтгүүлч үг хэлж, Төвдийн байдал маш хурцадмал байна, хөдөлбөл хэрэг гарна, газар болгонд хатуу цохилт өгч, маш олон хүнийг баривчлаад байна гэж үүнээс өмнө нь сурталчилж байсан юм. Үнэн хэрэг дээрээ Төвдийн хүн ардын амьдрал амгалан тайван, хэвийн байна гэж илэрхийлсэн байна. Ноднины гарсан " 3.14"-ны хэргийн дараа Хятадын засгийн газар амгалан тйаван байдлыг сахин хамгаалах хүчээ нэмэгдүүлж байгааг ойлгох ёстой гэж тэд бас илэрхийлсэн байна. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав \
|