Хятадын үндэсний валютын удирдлагын газрын орлогч дарга Дэн Шяньхун 18-нд Бээжинд хэлэхдээ, Хятадын эдийн засгийн сэргэх чиг хандлага тодорхой байгаа боловч хүндрэлээс гарах ачаалал ч хүнд байна. Олон улсын орлого зардлын байдал ерөнхийдөө сайн байна гэжээ.
Мөн өдөр төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Дэн Шяньхун хэлэхдээ, 1-р сард Хятадын импорт экспортын ерөнхий хэмжээ хэдийгээр нэлээд ихээр буурч, гадаадын хөрөнгө оруулалт, хувь хүний валют солих хурд нэлээд суларсан боловч олон улсын орлого зардлын ерөнхий байдалд өөрчлөлт гараагүй гэжээ.
Бүртгэлээс үзэхэд, 2008 оны эцсийн байдлаар, Хятадын валютын нөөцийн хэмжээ 1 триллион 950 тэрбум ам.долларт хүрч, 2007 оныхоос 27 гаран хувиар өссөн байв.
Валютын ханшны тухайд Дэн Шяньхун хэлэхдээ, өнөөгийн юаний ханшийг бүрэлдүүлж байгаа механизм нь Хятадын бодит байдалд нийцэж байна. Хятад орон нь юаний ханшийг зүй зохистой, тэнцвэртэй байлгасны үндсэн дээр тогтвортой байдлаа хадгална гэжээ .
Банк санхүүгийн хямрал гарсны улмаас гадаадын худалдаачид Хятадаас хөрөнгөө татах байдал гарч байгаа боловч хэмжээ нь хязгаартай, төдий их биш юм гэж тэрээр бас хэллээ.
Хятадын зах зээл цаашид ч урт хугацаагаар гадаадынхны хөрөнгө оруулалтын сонирхлыг татах болно гэж тэрээр хэллээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|