• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-18 17:52:37    
Хөдөө аж ахуйн зээл 6 триллион 900 тэрбум юаньд хүрч байна

Хятадын Олон Улсын Радио

      2008 оны жилийн сүүлчийн байдлаар, Хятадын банк санхүүгийн байгууллагын хөдөө аж ахуйн зээлийн нийт хэмжээ 6 триллион 900 тэрбум юаньд хүрч, нийт зээлийн 20 хувиас давсан байна.

      Хятадын Банк санхүүгийн хяналтын хорооны хамтын ажиллагааны хэлтсийн дарга Зан Жинфань 18-ны өдөр сурвалжлагчид ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байна.

      Тэрээр танилцуулж хэлэхдээ, 2008 онд Банк санхүүгийн хяналт удирдлагын хороо банк санхүүгийн салбарын өөрчлөлтийг ялангуяа хөдөө тосгоны шинэ хэлбэрийн банк санхүүгийн байгууллагын хөгжлийг идэвхтэй дэмжсэн . 2008 оны жилийн сүүлчийн байдлаар, Хятадын 2000 гаруй шянь, хотын хөдөө тосгоны итгэмжийн хоршоо эрх зүйн тогтолцооны өөрчлөлтийг биелүүлж, тосгон, суурины банк, бага хэмжээний зээлийн компани зэргийг оролцуулсан хөдөө тосгоны шинэ хэлбэрийн банк санхүүгийн 107 байгууллагыг нээн ажиллуулсан байна. 2008 онд мөн хөдөө тосгоны хоршсон 50 , худалдааны 5 банк шинээр байгуулахыг зөвшөөрсөн гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\