18-ны үдээс хойш, Хятадын ГХЯ-ны орлогч сайд Ван Гуаня, Филиппинээс Хятадад суугаа элчин сайдын яамны хэргийг түр хариуцагч Барберыг яаралтай дуудан уулзаж, Филиппиний улсын хурал "Харьяа усан хилийн үндсэн шугамын хуулийн төсөл" баталсанд хатуу эсэргүүцэл илэрхийллээ.
Ван Гуаня хэлэхдээ, Филиппиний улсын хурал 17-нд "Харьяа усан хилийн үндсэн шугамын хуулийн төсөл" баталж, Хятадын Хуаняньдао арал болон Наньшагийн арлуудын хэсэг аралыг Филиппиний нутагт хамруулсан байна. Филиппиний засгийн газар Хятадын талын хатуу анхаарч байгаа болон олон удаа харилцсаныг үл ойшоон, зориуд Хятадын бүрэн эрхэнд халдсан хуулийн төсөл баталсан явдалд Хятадын засгийн газар дургүйцэж, хатуу эсэргүүцэл илэрхийлж байна гэжээ.
Хуаняньдао арал болон Наньшагийн арлууд бол угаасаа Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг мөн. Ямарваа улс орон үүнийг нутаг дэвсгэрийн бүрэн эрхэндээ хамруулах шаардлага гаргах нь бүр хууль бус, үр ашиггүй юм гэж Ван Гуаня хэллээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|