Сэтгүүлч Лхаст хуралдуулсан ТӨЗР-ны зам харилцааны ажлын зөвлөгөөнөөс мэдээлснийг үзвэл, энэ онд, Төвд 6 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, зам харилцаа дэд бүтцийн байгуулалтыг сайжруулах болно.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Төвд энэ онд 23 барилгын төслийг шинээр нээх болно, үүнд Лхасаас Гунга хүрэх нисэх онгоцны буудлын тусгай засмал зам, Чандүгээс Банба хүрэх нисэх онгоцны буудлын хэсэг зам зэрэг багтаж, замын урт нь 2349 км-т хүрэх болно.
2008 оны эцсийн байдлаар Төвдийн засмал замын тэрэг нэвтэрсэн нийт хэмжээ нь 51000 км-т хүрсэн юм байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|