• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-19 18:02:44    
Өмнөд Солонгосын ГХЯ-ны сайд Хятадад айлчилна

Хятадын Олон Улсын Радио

     Өмнөд Солонгосын Гадаад Харилцаа Худалдааны Яамны сайд Ю Миун Хуан энэ сарын 24, 25-нд Хятадад ажлын айлчлал хийнэ гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч хатагтай Жян Юй 19-нд Бээжинд хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

      Ю Миун Хуан Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечигийн урилгаар Хятадад айлчилна. Жян Юй хэлэхдээ, хоёр орны ГХЯ-ны сайд нар хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцох болно. Хятадын тал БНСУ-ын талтай харилцаа хамтын ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлж, Хятад Өмнөд Солонгосын цаашдын харилцааны эрүүл тогтвортой хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\