40 хоног үргэлжилсэн цагаан сарын хугацааны Хятадын төмөр замын зорчигч тээврийн ажил 19-ний өдөр дуусаж, энэ оны цагаан сарын хугацаан дахь төмөр замын зорчигч тээврийн нийт хэмжээ 192 сая хүнд хүрч, түүхийн шинэ төвшинд хүрэх тооцоотой байна.
Хятадын төмөр замын цагаан сарын хугацааны зорчигч тээвэр 1-р сарын 11-ний өдрөөс эхэлсэн юм. 40 хоногийн хугацаанд өдрийн дундаж зорчигч тээвэрлэсэн хэмжээ давхардсан тоогоор 4 сая 800 мянган хүнд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10. 6 хувиар нэмэгдсэн байна. \Урангоо орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|