• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-19 18:08:31    
"Хар тамхийг хориглосон хурал"-ын зуун жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ Шанхайд болно

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын засгийн газар энэ сарын 26, 27-нд Шанхайд арга хэмжээ зохиож, 1909 онд Шанхайд болсон "хар тамхийг хориглосон хурал"-ын зуун жилийн ойг тэмдэглэнэ гэж Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жян Юй 19-ний өдөр Бээжинд хэвлэлийн бага хурал дээр хэллээ.

      Жян Юй хэлэхдээ, 1909 оны 2-р сард Шанхайд болсон "хар тамхийг хориглосон хурал" бол олон улсын хар тамхийг хориглосон дэлхийн анхны хурал юм. Энэ нь Хар тамхийг хориглох тухай олон улсын конвенц буюу 1912 оны "Хар тамхийг хориглох Гаагийн конвенц"-ыг байгуулахад тус төхөм үзүүлж, дэлхийн хүрээнд хар тамхитай тэмцэх ажил өрнүүлэхийг дорвитой ахиулж, олон улсын хар тамхийг хориглосон түүхэнд бэлэг тэмдгийн чанартай ач холбогдол үзүүлсэн юм. \Э.Цогзолмаа, Хүчит орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\