Энэ оны цагаан сарын амралтын хугацаанд, Түвдийн аялал жуулчлал гараа сайн байлаа. Уг өөртөө засах районы аялал жуулчлалын товчооны танилцуулснаар, цагаан сарын хугацаанд Түвдэд давхардсан тоогоор 58 мянган жуулчин хүлээн авсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2%-р нэмэгдэж, аялал жуулчлалын нийт орлого нь 39 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.8%-р нэмэгджээ.
Ноднин Лхас хотод гарсан "3.14"-ний үймээн Түвдийн аялал жуулчлалын салбарт их нөлөөлсөн болохоор ТӨЗР-ны засгийн газар аялал жуулчлалын хөрөнгө оруулалтаа ихээхэн нэмэгдүүлж, уг салбарын эрүүл түргэн хөгжлийг богино хугацаанд сэргээсэн юм.
Сэтгүүлч өөртөө засах районы санхүү эдийн засгийн танхимаас мэдээлснээр, ноднин Түвд нь аялал жуулчлалын салбараа 46 сая юаниар санхүүжүүлж, ажил төрлөө сэргээхэд нь тусалснаар, оны турш давхардсан тоогоор дотоод гадаадын 2 сая 200 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын нийт орлого нь 2 тэрбум 200 сая юаньд хүрсэн байлаа. Энэ жил, Түвд нь аялал жуулчлалын эрүүл түргэн хөгжлөө сэргээхэд 50 сая юань санхүүжүүлж, давхардсан тоогоор 3 сая жуулчин хүлээн авахаар төлөвлөж байгаа аж.\Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|