Хятад орон "Түвдийн экологийн хамгаалалт болон бүтээн байгуулалтын хөтөлбөр"-т заасан зорилтыг биелүүлэхийн төлөө хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэж Хятадын Үндэсний Хөгжил Өөрчлөлтийн Хорооны холбогдох хариуцлагатан саяхан хэлсэн байна.
Танилцуулснаас үзэхэд, өнгөрсөн зууны 90-ээд оны сүүлчээс хойш, Түвдийн экологийн хамгаалалт болон бүтээн байгуулалтын ажил ахицтай байна. Гэвч үүний зэрэгцээ дэлхийн цаг агаар дулаарч байгаагийн улмаас Түвдийн байгаль орчны тогтолцоонд маш их сөрөг нөлөө үзүүлсэн юм. 2-р сарын 18-нд, Хятадын засгийн газар "Түвдийн экологийн хамгаалалт болон бүтээн байгуулалтын 2008—2030 оны хөтөлбөр"-г батлав. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|