• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-21 15:16:50    
Хятад, Бразил хоёр орон " зээлээр газрын тос солих" том наймаа тохиролцжээ

Синьхуа Агентлаг

     Хятадын Газрын тос, байгалийн хийн корпорац компани Оростой газрын түүхий тосны урт хугацааны худалдаа болон Хятад, Оросын газрын тос дамжуулах хоолойн байгуулалтын эрхлэлтийн тухай хоёр хэлэлцээр тохиролцсоны дараа, Хятадын Газрын тос, химийн аж үйлдвэрийн корпорац компани бас сүүлийн өдрүүдэд Бразилын газрын тосны үндэсний компанитай " зээлээр газрын тос солих" том наймаа тохиролцлоо гэж Хятадын Газрын тос, химийн аж үйлдвэрийн корпорац компани 20-ны өдөр мэдэгдсэн байна.

     Хоёр талын тохиролцсон гэрээний дагуу, энэ оны 2-р сараас 2010 оны 1-р сарыг хүртэл, Хятад улс Бразилиас 3 сая тонноос 5 сая тонны газрын түүхий тос оруулна. Хятадын Газрын тос, химийн аж үйлдвэрийн корпорац компани, болон Хятадын Хөгжлийн Банк нь бас Бразилын газрын тосны үндэсний компанитай ойлголцлын меморандумд гарын үсэг зуржээ. Өөр мэдээнд тэмдэглэснээс үзвэл, Хятадын Хөгжлийн Банк Бразилын талд 5 тэрбумаас 10 тэрбум ам.долларын хөрөнгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд энэ зээлийг Бразилын газрын тосны үндэсний компани нь голцуу Хятад улсад газрын тос экспортлоод олсон орлогоороо төлөх юм байна.

     Ойлголцлын меморандумд заасны дагуу, Бразилын газрын тосны үндэсний компани болон Хятадын Газрын тос, химийн аж үйлдвэрийн корпорац компани хоорондын газрын түүхий тосны худалдааны хэмжээ нь 2010 оны сүүлчээс өмнө дунджаар 10 сая тонноос 12 сая 500 мянган тоннд хүрч, түүнээс нэн урт хугацаанд газрын тосны худалдааны хэмжээ нь 30 сая тоннд хүрэх юм байна. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\