Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи 21-ны өдөр Америкийн Төрийн нарйин бичгийн дарга Хиллари Клинтонтой хэлэлцээ хийсэнийхээ дараа хэлэхдээ, цаг уурын өөрчлөлтөд хандах талаарх хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүх бөмбөрцөгт тулгарч бий энэ өрсөлдөөн сорилтод хамтаар хандаж, Копенгагены хурлын амжилтад хүргэхэд хамтаар тус дөхөм үзүүлэхийг хоёр тал зөвшөөрсөн. Хоёр орны Засгийн газар үүнтэй холбогдуулан тогтмол хугацаанд зөвшилцөл хийнэ гэжээ.
Энэ оны эцсээр, Данийн Копенгагенд хуралдуулах цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх хурлын зорилт бол 2012 оноос хойш цаг уурын өөрчлөлтөд хандах талаар шинэ хэлэлцээр тохиролцох гэсэн болно.
Хиллари Клинтон хэлэхдээ, цэвэр эрчим хүч болон цаг уурын өөрчлөлтийн талаар, өнөөгийн үндсэн дээрээ түншлэлийн чухал харилцаа тогтоож, нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай байдалд эдийн засгаа нэмэгдүүлэх тийш түргэн шилжихийн тулд, цэвэр эрчим хүчний техникийг хамтаар судлан хөгжүүлж нэвтрүүлэн хэрэглэхийг хоёр тал зөвшөөрсөн байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|