• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-21 16:04:06    
Ян Жечи Хиллари Клинтонтой хэлэлцээ хийлээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечин болон Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон 21ний үдээс хойно Бээжинд хэлэлцээ хийлээ. Хоёр тал банк санхүүгийн хямрал, цаг уурын өөрчлөлт, эрчим хүч зэрэг чухал чухал асуудлыг гүнзгий авч хэлэлцсэн байна.

     Ян Жечи хэлэхдээ, дэлхийн хөгжиж байгаа хамгийн том орон болон хөгжсөн хамгийн том орон болсон Хятад, Америк хоёр орон урт хугацааны ,тогтвортой, эрүүл хөгжилтэй хоёр талын харилцаа тогтоох ёстой, тогтоож ч чадна гэж Хятадын Засгийн газар үзсээр ирсэн юм. Ялангуяа 21-р зуунд орсноос хойш, олон улсын чухал чухал тулгамдсан асуудлуудад тулгарч байгаа байдалд, Хятад, Америк хоёр оронд нэн өргөн хамтын ашиг сонирхол болон хамтын ажиллагааны үндэс суурьтай болсон юм. Хятад, Америк хоёр тал яриа хэлэлцэл, солилцоогоо эрчимжүүлж, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, хоёр орны харилцааг шинэ төвшинд дэвшүүлэн хөгжүүлэхийг цагийн байдал шаардаж байна гэжээ.

     Хиллари Клинтон хэлэхдээ, Америк, Хятадын харилцааг гүнзгийрүүлэн өргөтгөхийг Барак Обамагийн Засгийн газар хүсэж байна гэжээ. /Баясгалан орчуулж О.Дарамбазар хянав./