Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 21-ны үдээс хойш Бээжинд айлчилж ирсэн Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтонтой уулзав.
Вэнь Жябао уулзалтын явцад хэлэхдээ, Хиллари Клинтон Хятад улсад айлчлахаасаа өмнө Хятад улстай нааштай хамтын ажиллагааны харилцаагаа хөгжүүлэхийг хайна гэж олон удаа хэлсэн юм. Ерөнхийлөгч Обамагийн шинэ засгийн газар Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалд үзэж байгааг энэ нь бүрэн харуулж байна. Одоо дэлхий ертөнц яг банк санхүүгийн хямралын хүчтэй дайралтад тулгарч байгаа болохоор, олон орон " жаргал зовлонгоо хамтатгах ёстой" гэжээ.
Хиллари Клинтон хэлэхдээ, Америк Хятад хоёр орон ирээдүйд нягт хамтран ажиллах боломжтой байна. Өнөө Америк Хятад хоёр орон олон олон өрсөлдөөн сорилтод тулгарч байгаа болохоор хоёр тал хамтаар эдгээр асуудлыг зохицуулахыг хүсэж байна гэжээ. /Пэрлаймаа орчуулж,баясгалан хянав/
|