Хятадын Сангийн сайд Ше Шюйрэнь 22-ны өдөр Тайландын Пукетэд хэлэхдээ, улмаар газар авч байгаа олон улсын банк санхүүгийн хямралын байдалд, Хятад улс эн тэргүүнд эдийн засгаа сайн хөгжүүлнэ, энэ нь дэлхийн эдийн засагт хамгийн их дэмжлэг үзүүлж байгаа явдал мөн гэжээ.
АСЕАН-ны 10 орон болон Хятад, Япон, Өмнөд Солонгос \ 10+3\-ын Сангийн сайд нарын онц хуралд оролцож байгаа сайд Ше Шюйрэнь 22-ны өдөр үг хэлж, Хятадын эдийн засаг тогтуунаар нэлээд түргэн хөгжиж, импортоо өргөтгөхийн зэрэгцээ, гадаад оронд хөрөнгө оруулах хэмжээгээ нэмэгдүүлж чадах юм бол, бусад орны эдийн засгаа хөгжүүлэхэд нь олон төрлийн ашигтай нөхцөл хангаж болох юм гэж илэрхийлсэн байна.
Ше Шюйрэнь хэлэхдээ, бүх бөмбөрцгийн банк санхүүгийн хямралын байдалд, Хятадын Засгийн газар олон төрлийн арга хэмжээ авч байгаа бөгөөд бүс нутгийн болон дэлхийн банк санхүүгийн хямралтай тэмцэх хамтын ажиллагаанд нааштай оролцож байна. Ялангуяа 10+3-ын хүрээнд, Хятад улс нь зүүн Азийн санхүүгийн хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэн, " Чиан Майн санаачилг"-ын олон талт хөгжлийг ахиулахаар чармайн ажиллаж ирсэн бөгөөд хамтын хүчин чармайлтаар гадаад валютын хамтын нөөцийн сан байгуулан, Азийн бүс нутгийн хөрөнгө мөнгөөр туслах хүчин чадлыг цаашид дээшлүүлж, Азийн банк санхүүгийн зах зээлийг тогтуун байлгахыг хүсэж байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|