• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-22 15:35:16    
Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хөгжлийн нэн их боломж хангана

Рэнь Минь Ри Бао Сонин

     Өдрөөс өдөр нээлттэй болж байгаа Хятад орон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хөгжлийн нэн их боломж хангана гэж Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ван Чишань сайхан цохон тэмдэглэсэн байна.

     Ван Чишань 20-ноос 21-ний өдөр өмнөд нутгийн Гуанжөү хотод гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн симпозиумыг даргалан хуралдуулж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадын хөгжилд итгэлтэй байхыг хүссэн байна. Тэрээр хэлэхдээ, 1 тэрбум 300 сая хүн амтай Хятад улсын дотоодын зах зээлийн хэрэгцээ шаардлагын нөөц хүч асар их байгаа юм. Эдгээр нь олон улсын банк санхүүгийн хямрал, эдийн засгийн хямралтай тэмцэх итгэлийн үндэс юм. Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй байлгах ажил үйлсээ ахиулж, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог боловсронгуй болгож, шударгаар өрсөлдөх зах зээлийн орчин, ил тод эрх зүйн орчин, тогтвортой төсөөлж болох бодлогын орчныг бүрдүүлэхээр чармайн ажиллаж, өдөр ирэх тусмаа нээлттэй болж байгаа Хятад улс нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хөгжлийн нэн их боломж хангах болно гэжээ.

     Ноднин Хятад улс гадаадын хөрөнгийг 90 тэрбум гаруй ам.долларыг бодитой авч ашигласан нь 2007 оныхоос 23%-иар нэмэгдсэн байна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж үйлдвэрийн бүтэц, байршил нь ч нэн шилдэгжсэн байна. \Гэрэлт орчуулж, О.Дарамбазар хянав.\