2009 онд Төвдийн ардчилсан өөрчлөлт хийсний 50 жилийн ой тохиож байна. Эдийн засаг хөгжиж, үндэстнүүд эв санаа нэгтэй, ард иргэд амар амгалан аж төрж байгаа шинэ дүр төрхөө Төвийнхөн дэлхий нийтэд харуулж байна.
Хуучин Төвдөд хамжлагууд хүн амын 90 хувийг эзэлж байжээ. Тэдэнд эрх чөлөө гэж байхгүй, хамжлагын эзэд тэднийг санаан дураараа наймаалдаг байна. Ардчилсан өөрчлөлтөөр дамжин, хамжлагууд эрх чөлөөгөө олж, улс орны эзэн болжээ. Ардчилсан өөрчлөлт хийсэн 50 жилийн турш Төвдийн эдийн засаг нийгмийн амьдралд асар их өөрчлөлт гарч, эдийн засаг түргэн хөгжиж, нийгэм дэвшин урагшилж, ардын амьжиргаа тал бүрээр сайжирсан байна.
2007 оны Төвдийн GDP нь 34 тэрбум гаран юаньд хүрч, 1959 оныхоос 60 дахинаар өсжээ. Хөх-нуур Төвдийг холбосон төмөр зам ашиглалтад орсноор Төвдийн аялал жуулчлал хөгжөөнтэй болж, Аялал жуулчлалын ажил төрөл нь Төвдийн тулгуур аж үйлдвэр болжээ.
Төвдийн малчин тариачид ардчилсан өөрчлөлтөөс өмнө ашиг орлого гэж байдаггүй байсан бол 2007 он гэхэд малчин тариачдын хүн тутмын цэвэр орлого 2788 юаньд хүрчээ. Эмчилгээ эрүүл мэндийн нөхцөл боломж маш сайжирч, Төвдийн хүн тутмын дундаж наслалт 67-д хүрч, 1951 онд энх тайвнаар чөлөөлөгдөхийн өмнөхөөс 31 насаар нэмэгдсэн байна. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/
|