Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 22-ны орой Мальтад хийсэн айлчлалаа өндөрлөөд эх орондоо буцан ирэв.
Мальтын засгийн газрын урилгаар Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 21-ны өдөр Мальтын нийслэл Валлета орж албан ёсны айлчлалаа эхэлсэн юм. Айлчлалын хугацаанд тэрээр Мальтын удирдах хүмүүстэй хоёр талын харилцаа, олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов. Мальтын хамтаар хоёр орны хамтын ажиллагааг тасралтгүй шинэ амжилтад хүргэхэд Хятадын тал бэлэн байна гэж орлогч дарга Ши Жиньпин илэрхийлжээ. \Хүчит орчуулж, Урангоо хянав\
|