Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин 23-ны өдөр Мексик, Ямайк, Колумб, Венесуэл, Бразил, Мальт зэрэг оронд хийсэн айлчлалаа өндөрлүүлээд Бээжинд буцан иржээ.
Мексик, Ямайк, Колумб, Венесуэл, Мальт зэрэг 5 орны засгийн газар, Бразилын дэд Ерөнхийлөгч Жосе Аленкарын урилгаар Хятад улсын орлогч дарга Ши Жиньпин энэ сарын 8-ны өдөр Бээжингээс мордож дээрх 6 оронд албан ёсны айлчлал хийсэн юм. Түүнийг дагалдан хамт айлчилсан Хятадын ГХЯ-ны сайдын орлогч Ли Жиньжань айлчлал дууссаны дараа эх орондоо буцах замдаа хэлэхдээ, Шин Жиньпингийн айлчлал бүтээлч өндөр үр бүтэмжтэй элбэг амжилттай болж, Хятад улс болон дээрх 6 орон хоорондын хоёр талын харилцааг ахиулан найрамдлаа нэмэгдүүлэн, нийтлэг ойлголтоо өргөтгөн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хөгжлөө ахиулах зорилтдоо хүрсэн байна гэжээ. \Гэрлэт орчуулж, Пэрлаймаа хянав.\
|