Бүхий л арга хэмжээ авч Шань шийн нүүрсний уурхайн газын дэлбэрэлтийн ослоос авран туслах ажлыг сайтар хийх хэрэгтэй гэж Хятадын үндэсний аюулгүй үйлдвэрлэлийн хяналт удирдлагын газрын дарга Лүэ Линь 22-ны өдөр ослын газар дээр нь цохон тэмдэглэв.
Эдгээр арга хэмжээнүүдэд, эндэж шархадсан хүний тоог нотлон тогтоох, эмч сувилагчийн хүчийг төвлөрүүлэн шархдсан хүмүүст тусламж үзүүлэх, эндсэн хүмүүсийн ар гэрийнхнийг эргэх, мэдээлэх нийтлэх ажлыг сайн хийх зэрэг багтаж байна.
Шань ши мужийн Шань ши нүүрс цахилгааны корпорацын Түнь лань нүүрсний уурхайд 22-ны өглөө газын дэлбэрэлт гарч, өнөөгийн байдлаар энэ осолд 74 хүн эндэж, 114 хүн шархдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 26 хүн хүнд шархадсан байна . \Урангоо орчуулж, Пэрлаймаа хянав\
|