• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-23 16:16:05    
Хөх-нуур Төвдийн төмөр замын бараа тээвэрлэлтийн хэмжээ жил тутам 5 сая тонноор нэмэгдэж байна

Синьхуа Агентлаг

     Хятадын Хөх-нуур Төвдийн төмөр зам ашиглалтад орсноос хойш бараа тээвэрлэлтийн хэмжээ нь жил тутам 5 сая тонноор нэмэгдэж байна. Энэ оны бараа тээвэрлэлтийн хэмжээг 30 сая тоннд хүргэхээр зорьж байна.

     Сурвалжлагч Хөх-нуур Төвдийн төмөр замын компаниас авсан мэдээгээр, 2008 онд Хөх-нуур Төвдийн төмөр замын компанийн бараа тээвэрлэлтийн хэмжээ 24 сая гаруй тоннд хүрч, 2007 оныхоос 25 хувиар нэмэгджээ. Хөх-нуур Төвдийн төмөр замын тээвэрлэлт ньТөвдөд голдуу барилгын материал, үр тариа, үйлдвэрлэл амьжиргааны шаардлагатай бараа бүтээгдэхүүн оруулдаг. Төвдөөс нутгийн онцлогт бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэргийг гаргадаг байна. Хөх-нуур Төвдийн төмөр зам ашиглалтад орсноор Төвдийн дэд бүтцийн байгуулалт, үйлдвэрлэл амьжиргааны нөхцөл боломжийг сайжруулахад нааштай үүрэг гүйцэтгэж байна. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/